Үйл явдал1 мин унших

Баярын хурал боллоо

Баярын хурал боллоо

Сүхбаатар дүүргийн маань 900 үзэсгэлэнт бүсгүй, ээжүүд, журмын нөхдийн маань халуун дулаан уур амьсгал дор баярын хурал маань амжилттай болж өнгөрлөө. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан бие биедээ урам хайрлаж, сэтгэлийн үгсээ солилцсон энэ мөч үнэхээр мартагдашгүй байлаа.

Танхим дүүрэн цугласан хүчирхэг эмэгтэйчүүдийнхээ итгэл дүүрэн харцыг хараад бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байна. Бид хамтдаа байхдаа хамгийн хүчтэй!

Баярын хурал боллоо
Баярын хурал боллоо

Арга хэмжээг зохион байгуулсан Сүхбаатар дүүргийн МАН-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн холбооны баг хамт олон болон хүрэлцэн ирсэн бүх ээжүүд, эмэгтэйчүүддээ гүн талархал илэрхийлье. Монголын маань бүх сайхан бүсгүйчүүдийн үйлс нь өрнүүн, мэлмий нь тунгалаг байх болтугай!

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Баяр, НаадамХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2015
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009