Үйл явдал1 мин унших
Алтанширээ суманд шинээр спорт заал ашиглалтад орлоо

Алтанширээ сумын иргэд, хүүхэд залуучуудын биеийн тамир, спортоор хичээллэх, бие бялдраа хөгжүүлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэн, орон нутгийн төсвийн 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Спорт заал” барьж, ашиглалтад орууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Алдарбаяр, аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Н.Гантөмөр нар оролцлоо.
Тус бүтээн байгуулалтын ажлыг “ЭИБОЛ” ХХК-ийн хамт олон стандартын дагуу чанартай гүйцэтгэж, сум орон нутгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад бодит хувь нэмэр оруулан, шинэ барилга байгууламж дахин шинээр нэмэгдэж байна.
Аймаг, орон нутгийн зүгээс Алтанширээ сумын иргэд, хүүхэд залуучуудын эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор энэхүү спорт заалыг барьж ашиглалтад оруулснаас гадна сумын биеийн тамир, спортын салбарын албан хаагчдын цалин урамшуулал, нийгмийн баталгааны асуудлыг шийдвэрлэн, спортын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэх нөхцөл бүрдэж байна.
Мөн аймгийн Засаг дарга О.Батжаргал бид нарын зүгээс тус спорт заалны үйл ажиллагаанд 10,000,000 төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
Энэхүү спорт заалнаас аймаг, улс, тив, дэлхийд нэрээ гаргах олон шилдэг тамирчид төрөн гарах болтугай.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
