Үйл явдал1 мин унших

"Мөрдэст эмэгтэйчүүд-2026" арга хэмжээ боллоо

"Мөрдэст эмэгтэйчүүд-2026" арга хэмжээ боллоо

Нийслэлийн ЖДҮҮДТ НӨҮГ, СХД-ийн Цагдаагийн газар хамтран Гэрлэх ёслолын ордонд “Мөрдэст эмэгтэйчүүд-2026” арга хэмжээг  зохион байгууллаа. Сонгинохайрхан дүүрэг олон мянган иргэнтэй түүнийгээ дагаа нийгмийн олон хүндрэлтэй асуудлууд гардаг. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэх, иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд эрчүүдтэй мөр зэрэгцэн 100, 100-н эмэгтэйчүүд ажилладаг.

"Мөрдэст эмэгтэйчүүд-2026" арга хэмжээ боллоо

Тэдний нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрөөх, чөлөөт цагаараа урласан гар урлалын бүтээлүүдийг дэлгэн олон нийтэд хүргэх, ажлын байран дахь стрессийг багасгах зорилгоор сургалт зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд СХД-ийн Цагдаагийн газрын 70 орчим алба хаагчид оролцлоо.

"Мөрдэст эмэгтэйчүүд-2026" арга хэмжээ боллоо

Эмэгтэйчүүдийн эрх гэдэг бол ганцхан олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрөөр хязгаарлагдах ёсгүй. Үргэлж, цаг тутамд төрийн бодлого шийдвэр жигд явж охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж байх ёстой. Өнөөдрийн уулзалтаар мөрдэст эмэгтэйчүүдтэйгээ олон асуудлыг ярилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлуудаа зөвлөлдлөө.

"Мөрдэст эмэгтэйчүүд-2026" арга хэмжээ боллоо

Эмэгтэйчүүдийн эрхХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2017
  4. 2015
  5. 2014
  6. 2013