Үйл явдал1 мин унших
Ховд аймагтаа ажиллаж, иргэдтэй уулзлаа

Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва болон УИХ-ын гишүүдийн хамт Ховд аймагтаа ажиллаж, иргэдтэй уулзлаа.
Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар “Цэгцэлье, чөлөөлье” илтгэл тавьж, Монгол Ардын намын бодлого шийдвэр, МАН-ын дарга Н.Учралын “Чөлөөлье” санаачилгыг танилцуулсан юм. Чөлөөлье санаачилгын хүрээнд:
-Эдийн засгийн чөлөөлөлт
-Эрх зүйн чөлөөлөлт
-Ногоон хөгжлийн чөлөөлөлт
-Авлигын эсрэг чөлөөлөлт хийнэ.
Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Заяабал, О.Номинчимэг болон МАН-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөр, Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Мандхай нар оролцлоо.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
