Үйл явдал1 мин унших
Орхон аймгийн Баян-Өндөр суманд ажиллаж эрүүл мэнд, боловсролын салбарын нөхцөл байдалтай танилцлаа

Орхон аймгийн Баян-Өндөр суманд ажиллан УИХ-ын гишүүн П.Ганзориг, Боловсролын дэд сайд Д.Гантулга нарын хамт аймгийн эрүүл мэнд, боловсролын салбарын нөхцөл байдалтай танилцан эмч, багш нарынхаа төлөөлөлтэй уулзлаа.

Эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай ЭМД-ын сангийн санхүүжилтийн хүрээнд орон нутагт тулгамдаж буй асуудал, сангийн үр ашиг болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлд санал солилцов.
Мөн 100 гаруй багш, удирдах ажилтнуудын нэгдсэн уулзалтад оролцов. Аймгийн ЕБС-иудад ажиллах үеэр багш, удирдлагуудын зүгээс сурагчдын тоо нэмэгдэж, анги дүүргэлт өндөр байгаа нь сургалтын чанар, орчинд нөлөөлж буйг онцолж байлаа.
Манай байнгын хорооны зүгээс боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, орон нутгийн сургуулиудын материаллаг баазыг бэхжүүлэх, багшийн нийгмийн баталгааг дэмжих чиглэлд бодлогын түвшинд анхаарч, салбарын яамтай хамтарч ажиллана.





