#Тойрог1 мин унших
Улсын сургуулиудаас анх удаа 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой боллоо

Нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн олон улсын стандартад нийцсэн, усан бассейн бүхий спорт цогцолбор өнөөдөр үүд хаалгаа нээлээ.

Энэхүү цогцолбор нь:
-Улсын сургуулиудаас анхдагч, олон улсын жишигт нийцсэн усан бассейнтай.
-2448 м.кв талбай бүхий 2 давхар байгууламж.
-Доргио шингээгч шал, акустик ханатай, аюулгүй байдлыг бүрэн хангасан спорт заалтай.
-3100 гаруй сурагч, 150 гаруй багш ажилчид тохилог орчинд хичээллэх боломж бүрдэв.
Бид зөвхөн сургуулийн тоог нэмэх бус, сургалтын чанар, хүүхэд хөгжих орчныг дэлхийн стандартад хүргэхийг зорьж байна. Чингэлтэй дүүргийн 37 болон 39 дүгээр сургуулиудад мөн адил ийм спорт цогцолборууд баригдаж байгаа бөгөөд удахгүй ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна.
Энэ нь манай дүүргийн хүүхэд багачуудын эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд оруулах бодит хөрөнгө оруулалт болох юм.


