Үйл явдал2 мин унших

Б.Мөнхсоёл: Намын жагсаалтаар сонгогдсон гишүүд ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиас болгоомжилж байна

Одоо сошиал медиагаас л мэдээлэл аваад байгаа. Чуулган ирэх 7 хоногийн нэг дэх өдөр эхэлнэ. Тэгэхээр тэр үеэр чуулган эхэлсэн хойно хуулийн төсөл илүү нухацтай яригдах байх. Хэлэлцэх эсэх дээр санал энэ тэр ороод явах байх аа. За юуны өмнө яг энэ сошиал медиагаас авч байгаа мэдээллээр бол бид нар энэ ер нь бид нар олон жил ярьж байгаа. Нэг асуудал юу гэхээр УИХ-ын гишүүдийн нөгөө дархлаа ч сийрэх билүү. Нөгөө эргүүлэн татаж болдоггүй болдог тэгээд л хулгай зэлгий, авлига хээл хахууль, янз бүрийн юманд эсвэл улс эх орны эрх ашиг зөрчсөн асуудалд холбогдоод байгаа мөртөө нэгэнт гишүүн болчихсон юм чинь гээд дураараа авирладаг ч юм шиг ийм зүйлүүд гардаг л байсан. Тэгээд тэр утгаараа гишүүдийн одоо ард олон нийтийн өмнө хүлээсэн хариуцлагын асуудал яригдана шүү дээ. Угаасаа 2 дугаарт энэ хуулийн зүгээр хөндлөнгөөс сонсохоор тухайлбал ёс зүйгээ хэрхэн тодорхойлж байна тэ? Түүнээс гадна сонсогдож байгаа зүйл тойргийн ба тойргийн бус гэж хэлж байгаа байдал энэ тэр дээр нухацтай харахгүй бол болохгүй юм байна даа гэдэг ийм бодлууд бол төрж байгаа. Тухайлбал манайд энэ 126 гишүүн анх удаа л энэ 2024 оноос сонгогдлоо. Холимог тогтолцоо сая л бий боллоо. Тэгээд энэ холимог тогтолцоо буюу энэ жагсаалтын болон тойргийн гишүүд гэсэн энэ нарийн онолын болон практик ойлголт нь нийт иргэд байтугай зарим одоо улс төрчид маань ч энийг сайн ойлгохгүй байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгэхээр энэ дээр хугацаа шаардана цаг хугацааны асуудлууд байна. Энэ 126 гишүүдийн цаана энэ үүссэн гол парламентын ардчиллыг бэхжүүлэхэд улс төрийн намууд өөрсдөө бас бэхжиж төлөвших ёстой. Өөрөөр хэлэх юм бол улс төрийн намын төлөвшил гэдэг дотор тухайн намын бодлогын үнэт зүйл, үзэл баримтлал, хэн нэгэн нь одоо ноёрхсон байдлаар бус дотоод ардчилалд чухал.

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008