Үйл явдал1 мин унших
18 байршилд олон түвшний уулзвар хийнэ

Хотын дарга Х.Нямбаатар түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл арга хэмжээний талаарх мэдээлийг хүргэлээ.
Тэрбээр “Түгжрэлийг бууруулах, ачаалал ихтэй уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхийн тулд шаардлагатай байршлуудад олон түвшний уулзваруудыг шат дараатай хийнэ. Нийт 18 байршилд олон түвшний уулзвар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжид хамгийн их ачаалалтай уулзварууд болох Монос, МИС, Офицеруудын тойрог зэрэг уулзварт олон түвшний уулзвар хийнэ” гэв.
