#Тойрог1 мин унших
Дарханы намын хорооны зүтгэлтнүүддээ хүндэтгэл үзүүлэв

Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Монгол Ардын Намын хороо баярын хурлаа хийж, салбар салбартаа идэвх зүтгэл гарган ажилласан ахмад гишүүд, идэвхтэй дэмжигчдээ шагнаж урамшууллаа.
Энэ үеэр намын хорооны гишүүд намын үйл хэрэг, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж ирсэн нийт гишүүд, дэмжигчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Мөн хамтын хүч, эв нэгдлээ эрхэмлэн эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө улам ихийг бүтээнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.


