#Тойрог2 мин унших
Иргэд, сонгогчидтой хийх уулзалт үргэлжилж байна

Баянгол дүүргийн 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 22, 23, 33, 34 дүгээр хорооны иргэд, сонгогчидтой уулзан санал хүсэлтээ солилцож, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрүүдийнхээ талаар танилцууллаа.
Боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах хүрээнд 2024–2025 онд ерөнхий боловсролын 5 сургуулийг ашиглалтад оруулаад байна. Үүнд:
• 29-р хороонд байрлах Эрин Эверест Интернэшнл сургуулийг төрийн өмчид авч ашиглалтад оруулав.
• 11-р хороонд байрлах 28 дугаар дунд сургууль
• 8-р хороонд байрлах 93 дугаар дунд сургууль
• 10, 23-р хороонд байрлах бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулаад байна.
Мөн улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар,
• 16-р хороонд 320 хүүхдийн суудалтай сургууль
• 24, 25-р хороонд 960 хүүхдийн суудалтай шинэ сургууль
• 22-р хороонд 480 ортой цэцэрлэг
• 30-р хороонд 300 ортой цэцэрлэг
• 28-р хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг эхлүүллээ.
Соёл, аялал жуулчлалын чиглэлээр Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд орчмын дэд бүтцийг хөгжүүлж, төвийн шугам сүлжээнд холбох, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Мөн Жанрайсэг бурхны гол дуганыг сэргээн засварлах ажлыг эхлүүлээд байна.
“Ногоон Баянгол” хөтөлбөрийн хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайг гэрэлтүүлэх, гэрэлт гудамж байгуулах, камержуулах болон орчны тохижилтын ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Түүнчлэн Баянгол дүүргийн 22-р хороонд бүх насныханд зориулсан “Зүүн наран” цогцолбор цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлээд байна.
Уулзалтад хүрэлцэн ирж, амлалтын хэрэгжилт, 2026 онд болон цаашид хэрэгжүүлэх ажил, хөтөлбөрүүдтэй танилцсан нийт иргэд, сонгогч та бүхэндээ чин сэтгэлээсээ талархлаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


