Үйл явдал1 мин унших
"Бид бүхэнд үндэсний эв нэгдлээс өөр чухал зүйл байхгүй
Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй!"
Энэ бол монгол төрийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнх ардчилсан хувьсгалын гал дүрэлзэж байхад улс гэр, эв нэгдлээ бодож хэлсэн үг, түүний баримталсан байр суурь.
Үүний хүчинд монголд нэг ч цонх хагарч, нэг ч хүний хамраас цус гаргалгүйгээр ардчилсан нийгэмд шилжих үйл явц тайван замаар өрнөсөн билээ.
Өнөөдөр түүний төрсөн өдрийг тохиолдуулан Жамбын Батмөнхийн мэндэлсний түүхт 100 жилийн ойг тэмдэглэх Засгийн газрын Ажлын хэсгийн даргын хувьд хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Түүний хэлсэн "Эх оронч байна гэдэг бол хоосон тунхаглах биш, харин хийж байгаа ажилдаа эзэн болж, үр дүн гаргахыг хэлнэ. Монгол Улс эдийн засгийн хувьд бие даасан байж гэмээнэ жинхэнэ тусгаар тогтнол баталгаажна" хэмээсэн үг төр улсдаа зүтгэж буй хэн бүхэнд сануулж захисан зүрхний бичээс билээ.
