#Тойрог1 мин унших
Баянгол дүүргийн иргэд, сонгогчидтойгоо уулзлаа

Баянгол Дүүрэг
Өнгөрсөн амралтын өдрүүдэд миний бие НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, Ч.Мэндбаяр, Э.Энхтөр нарын хамт Баянгол дүүргийн иргэдтэй уулзалт хийлээ.
Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 20, 21, 24, 25, 26 27, 29, 30, 31, 32-р хорооны уулзалтаар Засгийн газрын болон гишүүний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааны тайлан, мөн өөрийн санаачлан боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгч, иргэдийн санал, шүүмжлэлийг сонсов.


Иргэд амьдрах орчин, боловсролын хүртээмж, эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулж буй бүтээн байгуулалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Уулзалтад маань идэвхтэй оролцсон нийт иргэддээ талархлаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


