Байр суурь2 мин унших
Ж.Галбадрах: Сургуулийн сэтгэл зүйчдийг мэргэшүүлж ажиллуулах шаардлагатай!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:
Өнөөдөр бид маш чухал асуудлыг хэлэлцэж байна. Томчуудын тусгал ийм байдал гаргаж байна.
тодорхой асуултууд асууя.
Дээрэлхэлтийн тоог хэрхэн бүртгэж байна вэ? /Дуудлага, гомдол гаргаж байгаа тоог л яриад байна. Далд хэлбэрт байгаа нь хэдэн хувь байна вэ?/
Шүүхээр шийдвэрлэгдсэн ноцтой тохиолдол хэд байгаа вэ? Үүнийг хэрхэн шийдвэрлэж, олон нийтэд мэдээлсэн зүйл бий юу?
Энэ асуудал олон жилийн өмнөөс эхэлсэн ужгирсан сэдэв. Хэдий ужгирсан ч одоо ярьж байгаа нь сайн. Гэхдээ бүлэг, сүлжээгээр үйлддэг ноцтой түвшинд ирэхэд нь бид ярьж байна. Өмнө нь арга хэмжээ авахгүй энэ олон жилийг үзэж байгаагийн шалтгаан юу вэ?
Ямар орчинд гарч буй талаар судалсан уу? Сургуулийн, анги дүүргэлт хэтэрснээс болж сурагчийн хувийн орон зай гэж байхгүй болчихоод байгаа. Тохой шүргэлцэх, үнэр гарахаас эхлэлтэй асуудал гэж үзэж байна. Иймд сургалтын орчин нөхцөлийг сайжруулах тал дээр та бүхэн ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
Сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг олноор бэлтгэж байна гэлээ. Энэ хүмүүсээ мэргэжлийн түвшинд хэр чиглүүлж, мэргэшүүлж байна вэ? Энэ хүмүүс ерөнхий сэтгэл зүйгээ судлаад гараад ирсэн байгаа. Үе тэнгийн дээрэлхэлтийн хувьд мэргэжлийн хүмүүс ажиллуулж чадаж байна уу?