#Коммент1 мин унших
Н.Учрал:Багш нарын цалин “нэмэгдсэн” гэхээсээ “хуваагдсан” байна, үүнийг шийднэ!

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
#Коммент1 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлийн ерөнхий боловсролын 39, Хоёрдугаар сургуульд ажиллаж, ЕБС-ийн багш, ажилтнуудын төлөөлөлтэй уулзсан.
Багш нарын цалинг нэмнэ гэж УИХ-аас 600 гаруй тэрбум төгрөг нэмж баталсан. Гэвч бодит амьдрал дээр багш нарын цалин “нэмэгдсэн” гэхээсээ “хуваагдсан” байна.
Багш нар өндөр гэхээс илүү ойлгомжтой цалинтай болмоор байгаагаа хэлж байна.
Хувьсах зардал, ойлгомжгүй байдал бий болгосон Засгийн газрын 225, 53-р тогтоолыг цуцалж өгөхийг хүсэж байна.
Багшаа дэмжиж байж боловсролтой нийгмийг бүтээнэ.

Багш нарынхаа цалин, нийгмийн баталгаа, тулгамдсан асуудлыг шийдэж байж боловсролын салбар хөгжинө. Боловсролын салбарт “албан тушаалын цалин”, “үндсэн цалин” гэсэн цалингийн хоёр өөр ойлголт бий болсныг өөрчилж, цалингийн нэг сүлжээтэй болгох, нэмэгдэл хөлс, нөхөх төлбөр, урамшууллыг нэмэгдсэн цалингаас тооцож олгох зэрэг асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал Боловсролын сайд Л.Энх-Амгаланд үүрэг болголоо.