Үйл явдал1 мин унших
Ойн тухай хуулийг 4 жил ярьлаа. Одоо шийдэх цаг. Хүнд суртлаас чөлөөлөх цаг!

Монгол Улс ойгоо хамгаалах нэрээр ашиглаж ч чаддаггүй, хөгжүүлж ч чаддаггүй байдалд орсон.
Шинэчилсэн Ойн тухай хуулийн төслийг мэргэжлийн холбоод, судлаачид, байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, ойн хамгаалагч нарт танилцуулж бодит байдлыг ярилцлаа.
Одоо нэг зүйлийг ойлгох хэрэгтэй.
Ой бол:
зөв менежменттэй байх ёстой
нөхөн сэргээгдэх ёстой
эдийн засгийн эргэлтэд ордог байх ёстой
Хамгаална гэдэг нь ашиглахгүй гэсэн үг биш. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн үр дүнд хүрч байгаа. Цаашдаа илүү их үр дүнд бид хүрэх ёстой.
Одоо хэн нэгнийг хүлээхгүй. Ойн бодлогыг урагшлуулна.
