Үйл явдал2 мин унших

Б.Түвшин: Иргэдийн ахуй амьдрал, улс орныхоо эдийн засгийг бодох тулгуур шийдвэрүүдээ яаралтай гаргах шаардлагатай байна!

Б.Түвшин: Иргэдийн ахуй амьдрал, улс орныхоо эдийн засгийг бодох тулгуур шийдвэрүүдээ яаралтай гаргах шаардлагатай байна!
УИХ-ын гишүүн Б.Түвшин

УИХ-ын гишүүн Б.Түвшин Монгол Улсын Их Хурлын 2026 оны Хаврын ээлжит чуулган эхэлсэнтэй холбоотойгоор Моблог 22 дахь дугаарыг өөрийн цахим хуудсаараа дамжуулан хүргэлээ.

Тэрбээр, "Зөв мэдээлэлтэй иргэд олшрох тусам нийгмийн сэтгэлгээ эрүүлжинэ. 2026 оны УИХ-ын ээлжит хаврын чуулган нээгдлээ. Энэ чуулганд улс төр халах нь тодорхой болж байна. УИХ дахь АН-ын бүлэг хуралдаад аль нэг намын дарга нь УИХ-ын дарга байх нь зохимжгүй юм. Ийм учраас энэ асуудлыг шийдтэл УИХ-ын чуулганд АН-ын бүлгийн гишүүд суухгүй байх тухай шийдвэрт хүрлээ. 

Энэ удаагийн энэ хаврын чуулганаар миний санаачилсан 41 гишүүний хамт өргөн барьсан нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хэлэлцэгдэнэ. Энэ хууль нь бизнес эрхлэгчдид ялангуяа хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг үйл ажиллагаагаа явуулах боломж олгох, эрх чөлөөг нь хангасан өндөр ач холбогдолтой хууль гэж үзэж байгаа. 

Түүнчлэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, ААНОАТ-ын тухай хууль, ХХОАТ-ын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг олон ач холбогдолтой хуулиуд хэлэлцэгдэхээр байна. 

Улс төрийн олон томоохон үйл явдлууд дундаас бид эдийн засгийнхаа гол асуудлуудаа орхидог. Нэг ёсондоо улс төр төрийн томоохон үйл явдлуудад өрнөсөөр бидний бүрэн эрхийн хугацаа дуусаж магадгүй байна. Тиймээс бид сэтгэл зүйн хувьд эдийн засгийн томоохон өөрчлөлтүүдээ яаралтай хийж, иргэдийнхээ ахуй амьдрал, улс орныхоо эдийн засгийг бодох тулгуур шийдвэрүүдээ яаралтай гаргах шаардлагатай байна!" гэв.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009