Үйл явдал1 мин унших

Зөвлөлдөн шийдье!

Зөвлөлдөн шийдье!

Энэ бол байгалийн нөөц, баялгийн өгөөжийг хэрхэн монголчууддаа ахиу тэгш хүртээх вэ гэсэн шийдэл хайсан өнөөдрийн хэлэлцүүлгийн нэр.

Бид нөхөн сэргээгддэггүй байгалийн баялгаа сэргээгддэг баялаг болгон хувиргаж байж хөгжинө.

Өнөөдөр иргэдийн олонх нь хуримтлалын НЭРИЙН ДАНСТАЙ, ТЭР ДАНСАНДАА бага ч гэсэн мөнгөтэй гэдгээ тэр бүр мэдэхгүй байна.

Тэгвэл БАЯЛГИЙН ЭЗЭН БОЛСОН шүү гэдгийг нь мэдүүлэх, НЭРИЙН ДАНСАН ДАХЬ 175 мянган төгрөгийг нь 5 дахин бус ядаж 50 ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХ ГАРЦ ШИЙДЛИЙГ эрдэмтэн судлаачид, иргэд олон нийттэйгээ хамтдаа эрэлхийллээ.

Малчин айлтай зүйрлэвээс үнээнийхээ тоог нэмэхийн зэрэгцээ үүлдэр угсааг нь сайжруулж байж арвин сүү  сааль авна.

Саасан сүүгээ ашиглахгүй гашилгаад байвал хөдөлмөрийн гарз.

Бас түүнийгээ түүхийгээр нь зарах биш өрөм загсааж, тараг бүрж, ааруул цагаан идээ хийж зарвал ахиу ашиг хүртэнэ.

Түүнээс биш нийлж байгаад нөгөө үнээгээ алаад идчихвэл нэг өвөл сайн цадаж аваад олон жил өлөн зэлмүүн амьдарна.

Байгалийн баялаг бол яг л үүнтэй адил.

Баялгаа ИРГЭН БҮРДЭЭ ТЭГШ ШУДАРГА ХУВААРИЛЖ, БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИЖИЛ ХҮРТЭЭХ нь төр засгийн үүрэг.

Хорин жил ярьсан ч ажил болгоогүй алгуурласан БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭДДЭЭ БОДИТОЙ ХҮРТЭЭХ НЬ Г.ЗАНДАНШАТАРЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГОЛ ЗОРИЛТ.

Энэ зорилтын хүрээнд стратегийн ордуудаас 60% ийн ӨГӨӨЖИЙГ АРД ТҮМЭНДЭЭ АВЧРАХ ХЭЛЦЛҮҮД амжилттай хийгдсээр байна.

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008