Онцлох мэдээ2 мин унших

"Монголын нийгмийн ажилтны өдөр 2026" арга хэмжээ боллоо

"Монголын нийгмийн ажилтны өдөр 2026" арга хэмжээ боллоо
Нийгмийн ажлын салбарын бодлого, туршлагыг хэлэлцэж, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн Отгоны Саранчулуун санаачилж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам UNICEF Mongolia - тай хамтран "Хэнийг ч орхигдуулахгүй нийгмийн төлөө" уриан дор "Монгол нийгмийн ажилтны өдөр 2026" арга хэмжээг зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр нийгмийн ажилтнуудын үүрэг, оролцоо, нийгэмд оруулж буй хувь нэмрийг онцлон таниулахын зэрэгцээ салбарын хөгжил, чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэлэлцүүлэг, уулзалт, үйл ажиллагаанууд зохион байгуулж, зарим байгууллагууд өөрсдийн сайн туршлагаасаа хуваалцлаа.

Нийгмийн ажилтан бол хүний эрхийг дээдэлж, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө ажилладаг мэргэжил билээ. Хувь хүн, гэр бүл, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн эмзэг бүлгийнхэнд хүрч ажиллан, тэдний амьдралын чанарыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийг хамгааллын сайд Т.Аубакир, нийгмийн ажлын салбарыг цаашид хөгжүүлэх, мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх нь чухал болохыг онцолсон.

Сум, хороо бүрд анхан шатанд ажилладаг хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтантай болсноор кейс шийдвэрлэлтийн дундаж үзүүлэлт 86,7 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 18 гаруй хувиар дээшилсэн нь нийгмийн ажилтны үүрэг оролцоо чухал болохыг харуулж байна.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

Анх удаа зохион байгуулалтын багаараа санаачлан “ МОНГОЛЫН НИЙГМИЙН АЖИЛТНЫ ӨДӨР 2026” нэршлээр салбар бүрийн нийгмийн ажилтнуудыг нэг дор цуглуулсан өдөрлөг арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээнд:

  • Салбар яамдын төлөөлөл
  • Нийгмийн ажилтнаар ажиллаж буй
  • Их, дээд сургуульд багшилж буй
  • Энэ мэргэжлээр суралцаж буй нийт 250 гаруй оролцогчид хүрэлцэн ирж, туршлага солилцож, салбарынхаа өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн талаар нээлттэй ярилцаж байгаагаараа онцлог болж байна.

Ийнхүү Нийгмийн ажлын тухай хуулийн хэлэлцүүлэг эхэлж байна.

Монгол Улс нийгмийн ажилтны бие даасан, шинэ хуультай болох чухал цаг үе ирээд байгаа бөгөөд уг хуулийн төсөл энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэхээр төлөвлөгдөж байна.

Энэ бол зөвхөн нэг арга хэмжээ биш нийгмийн ажлын салбарын дуу хоолойг нэгтгэсэн, бодит өөрчлөлтийн эхлэл юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2020
  4. 2017
  5. 2013
  6. 2012
  7. 2009