Үйл явдал1 мин унших
Ж.Золжаргал: “Мэдлэгт тулгуурласан эдийн засаг” гэж их ярьдаг. Түүний бодит бүтсэн жишээ бол Монос групп юм

Одоохон...
Үйл явдал1 мин унших

“Мэдлэгт тулгуурласан эдийн засаг” гэж их ярьдаг. Түүний бодит бүтсэн жишээ бол Монос групп гэж боддог байсан. Үйлдвэрийг нь очиж үзлээ. Үнэхээр тийм байна. Эм бэлдмэл бол хариуцлагатай, нарийн стандартай ажил. Үүнийг бизнес болгоод дотоод, гадаадад гаргаж яваа нь наанадаж мундаг бизнес, цаашилбал Монголын нэр хүнд юм.

Монголчуудын олон мянганы оюуны бүтээл болох уламжлалт ангаах ухааны эм, эрүүл мэндийн үйлчилгээг олон улсад түгээн дэлгэрүүлэх бодлогыг УИХ-ын гишүүний хувиар би дэмжиж ажиллаж байгаа. Ерөнхийлөгч уламжлалт анагаахыг хөгжүүлэх зарлиг гаргасан нь олон хүмүүст урам өгсөн. Энэ урам нь бодит ажил болоосой.
Уламжлалт анагаах ухааны анхдагч хуулийн төсөл дээр гишүүний хувиар ажиллана. Үндэсний эмийн чанар хяналтын шаардлага - фармокопийг сэргээн боловсруулахыг хуульд тусгаж монголчууд монгол эмийг бүтээх боломжийг олгох, эм үйлдвэрлэлийг бусад үйлдвэрлэлээс ялгаж хөнгөлөлт дэмжлэгийн гадна үлдээснийг залруулах зэрэг эрх зүйн шийдэх асуудлууд байна.
Сонирхуулахад Монос групп шинээр 30 орчим тэрбум төгрөгөөр байгуулж байгаа ургамлын гаралтай уламжлалт эмийн үйлдвэрээ арилжааны банкны зээлээр санхүүжүүлж сар тутам 240 сая төгрөгийн зээлийн хүү төлж байгаа гэнэ. Энэ нэг бодлын зориг, нөгөө бодохын үүний цаана гарна гэсэн хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт Л.Хүрэлбаатарын мэргэжлийн амбиц юм болов уу гэж бодов. Том эрсдэл хүлээж, том зорилгоор бүтээсэн ажил нь Монголын нэрийг олон улсад тахлах брэнд болох биз ээ.