Үйл явдал1 мин унших
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана

Засгийн газрын шийдвэр
Засгийн газрын өчигдрийн /2026.03.18/ хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.
Монгол Улсын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдыг дэмжих, шилдэг бүтээл, судалгааны үр дүнг үнэлэх бодит хөшүүрэг болох “Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам"-ыг шинэчлэн баталлаа.
"Байгаль, нийгмийн ухааны шагнал", "Технологийн дэвшлийн шагнал"-ыг дагалдах мөнгөн дүн нь тус бүр 100 сая төгрөг байна. Шагналыг хоёр жил тутамд нэг удаа Засгийн газрын шийдвэрээр олгоно.
Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба