Үйл явдал2 мин унших
П.Сайнзориг: И-спортыг дэмжих чиглэлээр Аж ахуйн нэгж орлогын албан татварын хуульд нэмэлт оруулна

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Иймд УИХ-ын гишүүн П.Сайнзориг И-спорт нь олимпын төрөлд хараахан багтаагүй тул татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй байгааг өөрчилж, эрх зүйн орчноор дэмжих Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.
Тэрбээр, “УИХ болон ЗГ-аас спортыг татварын бодлогоор дэмжиж ирсэн. Татварын хуульд өөрчлөлт оруулаад ААНБ үйл ажиллагааныхаа орлогын тодорхой хувийг нийгмийн хариуцлагын хүрээнд спорт, соёл урлагийг дэмжих чиглэлээр зарцуулж болохоор орсон. Тухайлбал, спортын төрөлд бол ҮОХ болоод параолимпын спортуудыг дэмжих чиглэлд зарцуулалт хийж болж байгаа. Энэ ААН байгууллагуудыг дэмжих болон санхүүгийн бололцоог ашиглах спортын төрөл дээр испортыг оруулж өгье. И-спорт дэлхий дахинд нэлээн түгэж хүүхэд залуучууд болон олон хүний сонирхлыг татаж байгаа.

Иймд ААН байгууллагууд маань хамтарч ажиллавал бараа үйлчилгээгээ олон улсын тавцанд сурталчлах бололцоог энэ хуулиар олгоё гэж байгаа. Хоёрдугаарт, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах нь зүйтэй. Тухайлбал, ҮШБ болоод олимпын төрлийн спортыг дэмжиж өгч байгаа олон улсын байгууллагуудаас өгч байгаа спортын хэрэгсэл тоног төхөөрөмжүүдийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж өгье. Өөрөөр хэлэбэл манай спорт холбоод санхүүгийн хувьд сайн бэхжээгүй байдаг. Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараа төлж чадахгүйн улмаас хүүхэд залуучуудуудад зориулж байгаа зүйлүүдийг авч чадахгүй, хэрэглэж чадахгүй зүйлүүд практик дээр байдаг юм байна. Энэ асуудлыг нь дэмжээд хүүхэд залуучуудыг спортоор хичээллэх боломжийг нь нэмэгдүүлэх үүднээс хуулийн төслийг санаачиллаа” гэв.