Үйл явдал1 мин унших

"Гэрээсээ гарцгаая-Комеди үдэш" энэ сарын 31-нд болох нь

"Гэрээсээ гарцгаая-Комеди үдэш" энэ сарын 31-нд болох нь

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд саадгүй, хүртээмжтэй байх нийгмийн төлөө УИХ-ын гишүүн О.Саранчулууны санаачлан, хийж буй олон ажлын нэг нь “Гэрээсээ гаръя” аян.

Үүний нэгээхэн хэсэг болгож Хүртээмжтэй хошигнол санаачилга дор Инээдмийн баярыг угтан “Гэрээсээ гарцгаая-Комеди үдэш”-ийг ирэх 7 хоногт зохион байгуулах гэж байна.

Энэ тухайд “Бv станд-Ап комеди хийж үзэхийг үргэлж хүсдэг байлаа. тиймээс өнөө цагийн олон ч комедиануудыг үзэж, дэмжиж явдаг билээ. Энэ удаад Д.Амартүвшин найз маань дэмжиж, бас тэднийх бидэнд олдсон хамгийн хүртээмжтэй газар байсан тул сонгов. Хөгжлийн биш, хөдөлгөөний, харахын, сонсохын, ярихын бэрхшээлтэй ирж сэтгэлээ онгойтол ярь, уудал, инээ” хэмээн уриалав.

Мөн хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголтыг таниулах хэлбэрийг энэ удаа Comedy show-гаар хүргэхээр зорьж байна. Энэ нь олон улсад маш амжилттай хэрэгжсэн туршлага болохыг онцолсон юм.

"Гэрээсээ гарцгаая-Комеди үдэш" энэ сарын 31-нд болох нь

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2020
  4. 2017
  5. 2013
  6. 2012
  7. 2009