Байр суурь1 мин унших
Парламентын ассамблейн Терроризтай тэмцэх хорооны хуралд оролцлоо

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн Терроризтай тэмцэх хороо(OSCE PA CCT)-ныхоо Монтенегрод зохион байгуулсан арга хэмжээнд оролцов. Уг арга хэмжээ сургуулийн орчинд туйлширсан үзэл, авир өдөөн түгээхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэлэлцүүлгэ өрнүүлж, зохих бодлого, зөвлөмж боловсруулахад түлхэц өгөх зорилготой байсан болно.
Туйлширсан үзэл түгэх угтвар нөхцөлүүдийн нэг нь дээрэлхэл байж болох талаар уг арга хэмжээний үеэр ярьж, яг энэ чиглэлээр олон улсын түвшинд тус хорооны зүгээс анхаарч, хамтарсан судалгаа зөвөлгөөн, яриа хэлэлцээ зохион байгуулах саналыг тавьж дэмжүүлэв. Монтенегрогийн Боловсролын сайд А.Якшич-Стоянович, тус улсын Парламентын гишүүн Е.Пежович, Италийн Парламентын гишүүн Э.Лоперфидо нарын хамт өөрийн хорооныхоо дэмжлэгтэйгээр санаачилга боловсруулан ажиллахаар боллоо.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
