Үйл явдал1 мин унших
БНСУ-ын багш, оюутнуудын 5 дахь баг монголд ирж ажиллалаа

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгэлзүйн танхим төслийн маань хүрээнд БНСУ-ын багш, оюутнуудын 5 дахь баг (20 оюутан) Монголд ирж ажиллалаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, "Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 5 дахь дунд сургуульд уг төсөл хэрэгжиж байна.
Эдгээр төслийн хүрээнд манайхаас нийт 520 хүүхэд, Солонгосоос 100-гаад оюутнууд оролцсон гэсэн үг. Энэ удаа Hankuk Их сургуулийн сайн дурын оюутнууд ирж СБД-ийн 58-р сургууль дээр ажиллав. Харин багийн удирдагч багш нь Тай хэлний багш байж таарсан нь нэгэн сонирхолтой тохиол байв.
30 гаруй жилийн өмнө Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль /МГИМО/-д суралцаж байхдаа кхмер хэлний хажуугаар тай хэл нэмж аваад үзэж байв. Хаа байсан Зүүн Өмнөд Азийн улс үндэстний хэлээр монгол, солонгос хоёр хүн яриад зогсож байна гэдэг тэр бүр тохиолдоод байх зүйл биш л байх" хэмээн тодотгов.