УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Канадын “Alexandr Academy”-ийн шугамаар ойрын 3 жилд 100 хүртэлх хүүхэд дунд сургуульд явуулах “Canada 100” санаачилга гарган уг байгууллагатай энэ ажлаа хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж эхэллээ. Энэхүү хөтөлбөрийнхөө хүрээнд хатагтай, ноён Домиловскийтай уулзав. Уг санаачилгадаа СБД, Чингэлтэй дүүргийн хүүхдүүдээ хамруулахад онцгой анхаарч ажиллаж байгаа юм. Хүүхдүүдийн боловсролд тустай бодит үр дүн гарна гэж итгэж байна.
Мөн Монгол, Канадын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтыг тэлэхэд хувь нэмэр оруулж ажиллах сонирхолтой байгаагаа Канадын зочид маань тайлбарлав. Энэ хүрээндээ манай худалдааны бодлого, хууль тогтоомжийг тусгайлан сонирхсоны дагуу санал солилцов.