Үйл явдал1 мин унших
Солонгосын гарааны бизнесийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

Хамтын ажиллагаа
Одоохон...
Үйл явдал1 мин унших

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар БНСУ-ын Korea Sanhak Foundation, UNITEF болон Солонгосын гарааны бизнесийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, Монголын start-up бизнесийн экосистемийн хөгжлийн боломжуудын асуудлаар болон залуучуудын инновац, ур чадварын хөгжлийг хамтран дэмжих нөөц, гарцуудын талаар санал солилцов.
Мөн энэ хүрээнд монгол залуучуудын сургалтыг урамшуулах тэтгэлгийн талаар ч яригдав. 7-8-р сар Солонгост ч амралтын улирал. Үүнийг үл харгалзан цагаа гарган ирж ажиллаж буй төлөөлөгчдөд талархал илэрхийлж, бодит үр гаргахын төлөө зүтгэж ажиллана гэдгээ бас тэмдэглэв.
