Үйл явдал1 мин унших
АНУ-ын Элчин сайд Ричард Буангантай уулзлаа

Хамтын ажиллагаа
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Д.Цогтбаатар уулзалтын үеэр хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг урагшлуулахад хувь нэмэр оруулахуйц байдлаар хууль зүйн байнгын хороодын холбоо хэлхээг хөгжүүлэх боломжийг эрэлхийлж ажиллах талаар санал солилцов.
Манай шүүх, хууль хэрэгжүүлэх байгууллагуудын үйл ажиллагааг илүү ил тод, үр өгөөжтэй болгон олон нийтийн итгэлийг бэхжүүлэх чиглэлээрх бодлогыг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн явуулахын чухлыг хоёр тал харилцан тэмдэглэв.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

