Үйл явдал1 мин унших
СДМЭХ, бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллана
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо (СДМЭХ) болон Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн Холбоо өнөөдөр /2026.03.24/ БНХАУ-ын Бээжин хотноо хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа.
Санамж бичигт СДМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа болон Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн Холбооны дэд дарга Линь И нар гарын үсэг зурсан бөгөөд энэхүү үйл явдал нь хоёр орны эмэгтэйчүүдийн байгууллагуудын харилцаанд түүхэн ач холбогдол бүхий шинэ үеийг эхлүүлэв.
Эх сурвалж:
МҮОНТВ
