#Коммент2 мин унших

Хүртээмж бол Хөгжил уриан дор "Гэрээсээ гарцгаая" аян төслийн түвшинд хэрэгжиж эхэллээ

Хүртээмж бол Хөгжил уриан дор "Гэрээсээ гарцгаая" аян төслийн түвшинд хэрэгжиж эхэллээ
УИХ-ын гишүүн О.Саранчулуун
ДЭМБ-ын мэдээллээр дэлхий дээр 1,3 тэрбум хүн өөрөөр хэлбэл 6 хүн тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байна. Харин манай улсад 107 мянган иргэн бий.

Гэрээсээ гарах нь эрүүл хүмүүст өдөр тутмын үйлдэл мэт боловч зарим хүмүүсийн хувьд том сорилт бэрхшээл болж нийгмээс тусгаарлагдах нөхцөлийг бий болгочихдог.

Жишээ татъя. Өнөөдөр 14 мянган хөгжлийн бэрхээлтэй хүүхэд байгаагаас 5-6 мянга нь сургуульд хамрагдаагүй, үлдсэн нь ЕБС, улсын хэмжээнд байдаг 6 Тусгай сургууль болоод Насан туршийн боловсролын төвүүдэд суралцаж байна.

Тэгвэл 6 мянган хүүхэд яагаад Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна вэ?

Эндээс бид үндсэн сэдэв рүүгээ шилжих нь. Сургууль дээрээ номоо уншиж чадахгүй, шатаар гарч чадахгүй, багшийгаа сонсож чадахгүй ийм орчин, нөхцөлд яаж ч суралцах билээ дээ.

Хүн гэдэг өөрөө нийгмийн амьтан. Шувууг эзэнтэйгээ харьцалгүй, огт нисгэхгүйгээр торонд удаан байлгавал ганцаардаад үхчихдэг. Үүнээс ялгаа юун!

Тиймээс хүн бүрт ижил, тэгш хүртээмжийг олгохын тулд "Гэрээсээ гарцгаая" аяныг УИХ-ын гишүүн О.Саранчулуун санаачилж өнөөдөр төслийн хэмжээнд үргэлжлүүлэхээр нээлтээ хийлээ.

Түүний хамгийн түрүүнд хүн бүрт ойлгуулахыг хичээж буй асуудал нь ХҮРТЭЭМЖИЙН ТУХАЙ юм.

Уг төсөл 2 бодит олон нийтийн орчинд хэрэгжинэ. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүний гэрээсээ гардаггүй шалтгаан нь олон нийтийн ойлголт, хандлагаас эхэлдэг.

1. Нийтийн тээврийн орчин

Автобусны буудал бүрт тэргэнцэртэй иргэдэд зориулсан тусгай зогсох бүс, тэмдэглэгээтэй цэг байгуулах аж. Ингэснээр жолооч зорчигчийг тод харж, автобусыг зөв зайд аюулгүй зогсоох боломж бүрдэх юм. Ингэснээр тэргэнцэртэй иргэний зөв суулгах сургалт орсноор хүртээмжийг тэлэх боломжтой.

Хүртээмж бол Хөгжил уриан дор "Гэрээсээ гарцгаая" аян төслийн түвшинд хэрэгжиж эхэллээ

2. Баяр наадмын хүртээмжтэй орчин

“Хөгжил бол-хүртээмж” уриан дор нийгмийн бүхий л үйлчилгээ, зорчих бүх зам талбайг хүртээмжтэй болгох шаардлагыг хүн бүрт ойлгуулахын тулд баярлахдаа бид хүртээмжийг бодолцож хүн бүрт баярлах боломжийг бий болгоё гэдэг үзэл санааг хэрэгжүүлэхээр зорьж буй юм.

Хүртээмж бол Хөгжил уриан дор "Гэрээсээ гарцгаая" аян төслийн түвшинд хэрэгжиж эхэллээ

Улсын болон аймгуудын баяр наадмаар хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, жирэмсэн бөгөөд нялх хүүхэдтэй иргэдэд зориулсан тусгай асар ажиллуулан амрах суудал, сүүдрэвч, уух ус, чиглүүлэх тусламж, хүүхэд хуурайлах хэсэг зэрэг хэрэгцээтэй үйлчилгээ нэг дор байрлах юм.

Хүртээмж бол Хөгжил уриан дор "Гэрээсээ гарцгаая" аян төслийн түвшинд хэрэгжиж эхэллээ

Төслийн санаачлагч, УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

“Бид наадмаараа хамгийн гоё хувцсаа өмсөөд төв талбайдаа цэнгэн наадах үеэр бид тэргэнцэртэй хүмүүстэй хэр таардаг вэ? Тэр хүмүүс ч баярлах эрхтэй. Хүртээмж гэдэг налуу шатаар хязгаарлагдах ойлголт биш. Хүнийг нийгэмд нь засаж төлөвшүүлэх ёстой атал тэр нийгэм нь тухайн хүнийг түгшүүрт автуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэрээсээ гарахад нэг, хоёр саадтай учирлаа, нэг хүн муухай харлаа, нэг хүн хашгичлаа, ингээд гэрээсээ гарахаас татгалздаг. Иймд бид ямар бэрхшээлтэйгээс үл хамаарч, нийгмийн бүх үйлчилгээ хүн бүрт ижил тэгш байхын төлөө өөрчлөлтийг хийхээр зорьж алхам алхамаар ахиж байна” гэв.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2020
  4. 2017
  5. 2013
  6. 2012
  7. 2009