Үйл явдал1 мин унших
Б.Найдалаа: Эрчим хүчний тарифыг нэмэхээс өөр аргагүй

УИХ-ын гишүүн Б.Найдалаагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "АН-ын тавьж байгаа шаардлагыг зарчмын хувьд зөв гэж харж байна. Эрчим хүчний тарифыг нэмэхээс өөр аргагүй. Сайд болбол уг асуудалд анхаарч ажиллана. Гэхдээ чуулган хуралдаж чадахгүй цаг алдаж байна.
Эрчим хүчний салбарынхны цалинг нэмэх асуудлыг ажлаа авч байгаа судална. Манай эрчим хүчний үнэ өртгөөсөө бага байгаа. 10 төгрөгөөр үйлдвэрлээд 3 төгрөгөөр зардаг. Ийм байж болохгүй. Тиймээс өртөгт нь ойртуулах хэрэгтэй" гэлээ.
Эх сурвалж:
zuv.mn