Онцлох мэдээ1 мин унших
Ж.Батжаргал: МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, улс төрийн шийдвэрээ гаргахаар тогтлоо

УИХ дахь МАН-ын бүлэг хаалттай хуралдаж, хоёр асуудал хэлэлцээд таржээ. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал мэдээлэл өглөө.
Тэрээр "Дэлхийн дахинд үүсээд буй нөхцөл байдал болон хариу арга хэмжээ авах, төлөвлөгөө боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Хоёрт, үүсээд буй улс төрийн нөхцөл байдал болон УИХ дахь АН-ын бүлгээс тавьж байгаа шаардлага, УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулж, чуулган хуралдаж чадахгүй байгаа зэрэг нөхцөл байдал, асуудлыг хэлэлцээд өнөө орой юм уу, маргааш өглөө МАН-ын Удирдах зөвлөлийг хуралдуулж, улс төрийн тов тодорхой шийдвэр гаргах нь зүйтэй гэж хуралдаан; оролцсон 50 гаруй гишүүн бүгд дэмжлээ. Тэгэхээр Удирдах зөвлөл хуралдаж, улс төрийн шийдвэрээ гаргана" гэлээ.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
