Онцлох мэдээ2 мин унших

О.Батнайрамдал: Өдөр бүр 15 тэрбум төгрөгийн зээлийн хүү Рио Тинтод төлөхөөр тооцогдсоор байна!

О.Батнайрамдал: Өдөр бүр 15 тэрбум төгрөгийн зээлийн хүү Рио Тинтод төлөхөөр тооцогдсоор байна!

Өдөр бүр 15 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн төлбөр гарч байна. Энэ зээлийн хүү төлөгдөх тусам Монгол Улсын үр өгөөж Монгол Улсын ноогдол ашиг байнга хойшилж байгаа юм. Хоёрдугаарт: Зээлийн хүү буурах ёстой олон улсын жишиг рүүгээ дөхөж очиж буух ёстой. Үүнийг бид бүгдээрээ ойлгосон.

Өдөр бүр 10 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлж байна гэж биднийг ярьсаар байтал 2026 оноос хойш өдөр бүр төлж байгаа 10 тэрбум төгрөг 15 тэрбум төгрөг болсон.  2026 онд гарснаас хойш 3 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ зээлийн хүү төлөгдчихсөн Монгол Улсын үр өгөөж Монгол Улсын ноогдол ашиг байнга хойшилж байгаа. Үүнийг бид нар заавал хийх ёстой.

Энэ зээлийн хүү, юунд ямар гэрээгээр зохицуулагддаг вэ. Бид нар Оюутолгой дээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан гэж бодтол, 16 жилийн дараа юу ойлгосон бэ гэвэл, дамжуулан зээлдүүлэх өндөр хүүтэй зээлийн хүүгийн гэрээ Оюутолгой дээр байгуулсан юм байна. Тэгэхээр энэ хувь нийлүүлэгчийн гэрээг УИХ-ын тогтоолд өгсөн чиглэлийн дагуу харилцан дүгнэж, Монголын талд илүү харилцан ашигтай хувь нийлүүлэгчийн гэрээг цаашдаа өөрчлөх ёстой.

О.Батнайрамдал: Өдөр бүр 15 тэрбум төгрөгийн зээлийн хүү Рио Тинтод төлөхөөр тооцогдсоор байна!

Энэ үүрэг бол УИХ-ын 120 дугаар тогтоолоор өгөгдсөн. Тэгэхээр хувь нийлүүлэгчийн гэрээг харилцан дүгнэлцэж, үүнийг сайжруулах ёстой.Үр дүнд нь  засаглал, зээлийн хүү зэрэг олон асуудлыг цогцоор нь шийдэх боломжтой. Үүнээс гадна алдагдсан боломжийн өртгийг хүртэл тооцоол гэдэг чиглэлийг Засгийн газарт өгсөн байгаа. Одоогоор энэ эзэнгүйдэж, огт яригдахгүй байна. Үүн дээр бид нар хэрсүү байх ёстой . Хувь нийлүүлэгчийн гэрээ сайжрах ёстой, үүнийг дагаж Монголын талын үр өгөөж 53 хувьдаа хүрэх нь баталгаажих юм.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

ОюутолгойХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2012
  3. 2010
  4. 2009