Байр суурь1 мин унших
О.Батнайрамдал:Хоорондын уялдаа байхгүй Засгийн газрын хэрэгжилтийн төлөвлөгөөг ярих нь өрөөсгөл юм
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан /2026,03,30/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа:
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
Мэргэжлийн яамны ТНБД хүн Эрдэнэтийн хаягдал гэж ярилаа. Энэ үгийг ахиж хэрэглэж болохгүй. Хаягдал гэдэг үгийг улстөржүүлж, хаягдлаас хэдэн тэрбум доллар олж буй мэт ярьж байгаа. Наадах чинь Үүсмэл орд.Өөр технологиор боловсруулж буй үнэ цэнтэй хүдэр . Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг зайлшгүй ярих ёстой.
Татвар төлөгчдийн мөнгө эргээд ард түмний амьдралд хэр хүрсэн бэ гэдэг дүгнэлтийг өнөөдөр ярьж байна. Энэ чухал асуудлыг цаг хугацаатай нь давхцаж ярьж байгаа нь харамсалтай байна. Хэрэгжилт дээр янз бүрийн тоо хэлж байна. Яам бүрээр жагсаахад 22-57 хувьтай гэсэн тоо гарч байна. Эдийн засаг хөгжлийн сайдын хувьд энэ биелэлтийг хэрхэн дүгнэж байна вэ?
Мөн боловсролын яамны төлөөллөөс Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлтийн талаар тодрууллаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа









