Байр суурь2 мин унших

О.Номинчимэг: Авлига, хээл хахуулийн ул суурь нь ТӨК-иудад бий

УИХ-ын чуулганы /2026.03.30/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдад нэр дэвшээд буй Н.Учралаас УИХ-ын гишүүд асуулт асууж, байр суурийг нь сонслоо.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

Г.Занданшатарын ЗГ байгуулагдаж байх үед хэлсэн үгээ дахин хэлмээр байна. Ард түмэн биднээс 3 энгийн зүйлийг хүсдэг. Элбэг дэлбэг хангалуун амьдрах, Эдийн засгийн хувьд эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндийн үйлчилгээ нь сайн, утаа түгжрэл багатай орчинд амьдрах, эцэст нь шударга нийгэмд буюу хуулийн засаглал, хүний эрх, шударга ёс үйлчилдэг ийм нийгэмд амьдрахыг нь хүсдэг.

Энэ 3 зүйлийн зангилаа болсон зүйл, ялангуяа эдийн засаг болон  шударга ёсны зангилаан дээр бидний хамгийн чухал анхаарах ажил бол  төрийн болон орон нутгийн өмчит компанийн асуудал юм. Н.Учрал дарга ЗГХЭГ-ын дарга байхдаа манлайлж уг хуулийг УИХ-д оруулж ирсэн. Г.Занданшатар даргын кабинет ч гэсэн ТӨК-удыг цэгцлэх бүтээмж менежментийг нь сайжруулах талаар нэлээн далайцтай үйл ажиллагаануудыг эхлүүлээд явж байсан гэж хардаг.

О.Номинчимэг: Авлига, хээл хахуулийн ул суурь нь ТӨК-иудад бий

Эдийн засгийн хувьд ТӨК-удын асуудал нь ерөөсөө л хувийн бизнесийн орон зай руу хэт орж, хувийн хэвшлийг дэмжихгүй өрсөлдөөнийг боомилсон ийм үйл ажиллагаа юм. Шударга ёсны хувьд энэ ТӨК-иуд бол ерөөсөө л авлига хээл хахууль. Монголын нийгэмд үүсээд байгаа шударга ёсны асуудлын ул суурь нь энд бий. Цаашилбал намын санхүүжилт сонгуульд оролцох төрийн нөөц бололцоог ашиглах гэх мэт. Энэ асуудлууд энд л одоо бөөгнөрч байгаа харж байна. Тэгэхээр Н.Учрал дарга хууль эрх зүйн реформыг ЗГХЭГ-ын дарга байхдаа хийж байсан. Та ЗГ дээр очихоороо ялангуяа ТӨК-удын засаглал, менежментийг сайжруулах, нэгдэх нийлүүлэх, татан буулгах асуудлууд дээр ямар бодлого байр барьж яаж ажиллах вэ?

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Ерөнхий сайдыг томилохХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021