#Тойрог1 мин унших

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын удирдлагатай албан уулзалт хийж, хэрэгжилтийн талаар санал солилцлоо

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын удирдлагатай албан уулзалт хийж, хэрэгжилтийн талаар санал солилцлоо

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д заасны дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагааны орлогын 1 хувийн хөнгөлөлтийг нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд Хойд бүсийн хөгжил, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлэн зарцуулах санал, санаачилга гаргаж, холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлүүлсэн.

Уг шийдвэрийн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санхүүжилтээр Хөвсгөл аймгийн Арбулаг, Ренчинлхүмбэ сумдад боловсрол, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2026–2027 онд хэрэгжих 2 төсөл, арга хэмжээнд нийт 8.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлэгдсэн.

Дээрх төсөл, арга хэмжээг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор Ренчинлхүмбэ сумын удирдлагатай албан уулзалт хийж, хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Орхон аймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2017
  2. 2016
  3. 2014