Үйл явдал1 мин унших

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд "ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ" хэлэлцүүлэгт ороцлоо

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд "ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ" хэлэлцүүлэгт ороцлоо
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд "ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ" хэлэлцүүлэгт ороцлоо. Ингэхдээ тэрбээр нээлттэй хэлэлцүүлэгийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаас дараах асуултыг асууж тодрууллаа.

2566 тулгуур багана замын өргөн дагуу 6 эгнээ байдлаар байрлаж, нийт 30 гаруй километр үргэлжлэхээр төлөвлөгдөж байна.  Багануудын суурь нь 7–8 метр биш, харин 40–50 метр хүртэл гүн рүү орж болзошгүй байна.

Тэгэхээр нэг баганын диаметр, гүнийг 2566 баганад үржүүлбэл нийт хэдэн мянган м³ бетон (цемент) газрын гүн рүү орох вэ гэдэг тооцоо гарна.

Энэ нь тухайн орчны бургас, экосистем зэрэг нөхөн сэргээгдэхэд хүндрэлтэй байгаль орчны элементүүдийг орлуулах хичнээн хэмжээний нөлөөлөл үүсгэх вэ?

Мөн Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн идэвхтэй 7 орчим хагарал байдгийг судалгаанууд харуулдаг. Олон километр үргэлжилсэн гүүрэн байгууламж хэдэн баллын газар хөдлөлтийг тэсвэрлэх боломжтой байх юм. Энэ төсөлд аюулгүй байдал судлаач эрдэмтэд яаж оролцсон бэ?

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Орчны тохижилт, дэд бүтэцХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012
  6. 2009