Үйл явдал1 мин унших
Төрийн албанд ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд ТАЗ-тэй хамтран ажиллана

УИХ-ын гишүүн О.Саранчулуун Төрийн албанд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнтэй уулзаж, санал солилцож байв.
Хөдөлмөрийн тухай хуульд "144.2.Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулна." гэж заасан билээ. Хуулийн хэрэгжилтийг юун түрүүнд төрийн алба өөрөө хэрэгжүүлэх нь зүйтэй.
Иймд суурь судалгааг боловсруулах тухай санал солилцсоны дагуу гүйцэтгэж ирүүлсэн байна.
Ийнхүү суурь судалгаа, тоо мэдээлэл дээрээ үндэслэж цаашид хамтран ажиллах боломжтой боллоо.


