Үйл явдал1 мин унших
Өнөөдөр Тойрог I хурдны замын тендерийг нээнэ
Өнөөдөр 13 цагаас тойрог I хурдны замын тендерийг нээж байгаа талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ.
Өөрөөр хэлбэл Туулын хурдны зам, тойрог хурдны зам 2 хоорондоо нийлнэ. Яармагийн шинэ гүүрээр нийлнэ, зүүн талдаа Амгалангаар нийлнэ. Энэ 2 нийлж байж Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийн нөлөөллийг 50 хувь бууруулна. Бүх уулзвар болгон дээр симуляци хийгдсэн байгаа.
Намайг ажилд авахад буюу 2023 оны 10 дугаар сард Улаанбаатар хотын замын хөдөлгөөний шуурхай удирдлагын төв уулзвар бүр дээр нэвтэрч байгаа машиныхаа тоог авах гэж цагаан цаасан дээр балаар тэмдэглэж, гараар тоолдог байсан. Өнөөдөр 176 уулзварт бүх камержсан хэсгүүдээр хиймэл оюун ухаан ашиглан нэвтрэлтийг тооцож байна.
