Онцлох мэдээ2 мин унших

А.Ариунзаяа: Парламентын дуу хоолой болж буй залуу гишүүдээ АЙДСААР УДИРДАХАА боль!

А.Ариунзаяа: Парламентын дуу хоолой болж буй залуу гишүүдээ АЙДСААР УДИРДАХАА боль!

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө.

Тэрбээр, Анх намын удирдлагыг дэмжиж, эв нэгдлийг эрхэмлэхээр тохиролцсон ч бодит байдал дээр улс төрийн өшөө авалт, хонзон авах ажиллагаа зогсохгүй даамжирч байна.  Н.Учрал даргыгаа дэмжээд асуудалгүй явсан. Харамсалтай нь  улс төрийн өшөө авалт, өс хонзон зогсохгүй, улам даамжраад яваад байна. Тухайлбал, 3 сарын 1-ний намын 105 жилийн ойн бол намын баярын бага хурал. Гэтэл  шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад зарим гишүүдээ намаас хөөлөө гэж болчимгүй мэдэгдэл хийсэн.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл нь цаад агуулгаараа жагсаалтаар сонгогдсон гишүүдийг "ёс зүйн хариуцлага" нэрээр хянах, намын бодлогыг шүүмжилсэн тохиолдолд эргүүлэн татах боломжийг бүрдүүлж байна гэж үзэж байна.  

Энэ нь  шүүмжлэлд хэлэх эр зориггүй гишүүд, чимээгүй кнопоо дардаг, дуугүй  дарга удирдлагаа дагадаг ийм л нөхцөл байдал руу түлхэж байна. Энэ өөрөө  ардчилал, парламентын засаглалын төгөлдөржил мөн үү? Яах гэж нийгмийн бүлгийн төлөөллүүдийг олноор нь оруулж, 126 гишүүнтэй болох өөрчлөлтийг хийсэн бэ? Санал шийдвэр 76 гишүүнтэй байхад цөөхөн хэдхэн хүмүүс дохиураар шийдвэр гаргаад байна. Мэтгэлцээн алга гэж өөрчлөлт хийсэн. 

А.Ариунзаяа: Парламентын дуу хоолой болж буй залуу гишүүдээ АЙДСААР УДИРДАХАА боль!

Гэтэл өнөөдөр зоригтой дуугарсан хүмүүсээ хавчиж, шахдаг хуучин тогтолцоо руу яваад байна. Одоо эв нэгдлээ сахина гэсэн бол парламентын засаглалаа л хамгаал. Парламентын дуу хоолой болж буй залуу гишүүдээ айдсаар удирдахаа боль,  улс төрийн өшөө авалтаа зогсоо. Х.Булгантуяа дэд дарга чуулганы хуралдааныг даргалсныхаа төлөө яагаад өнөөдөр төрийн эрх мэдэл мэдлийг хууль бусаар авахыг завдсан  гэдгээрээ ял тулгуулаад явж байгаа юм байна. ҮХЦ-ийн шийдвэр яаж гарсан бэ гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. ҮХЦ-ийн дүгнэлтийг А.Ариунзаяа чи дүгнэхгүй гэж хэлсэн. Тийм үнэн би дүгнэхгүй гэхдээ түүх дүгнэнэ. 

Сэтгүүлч Ц.Соёлмаа

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008