#Тойрог1 мин унших
Орхон аймгийн Эмпати сургуулийн багш, ажилтнууд төрийн ордон, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа

Олон улсын жишигт нийцсэн боловсрол олгож, сурагчдын мэдлэг, ур чадвар, ёс зүйг цогцоор нь хөгжүүлэхийг зорьдог Эмпати сургуулийн хамт олон төрийн үйл ажиллагаа, хууль тогтоох үйл явцтай танилцаж, санал бодлоо солилцсон сайхан уулзалт боллоо.
Ирээдүйг бүтээх хүүхэд, залуусыг бэлтгэж буй багш, ажилтнууддаа чин сэтгэлийн гүн талархал илэхийлж, Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.



