#Тойрог1 мин унших
Тойргийнхоо Эрдэнэмандал сумын иргэдтэй уулзлаа

Архангай аймаг
Их хурлын дарга, сайд нар томилогдсон чуулганы дараа О.Алтангэрэл гишүүн арын сайхан хангай нутгийг үүр цүүрээр зорин очиж хун шувуутай, урин салхитай хаврын өдөр Эрдэнэмандалчуудтайгаа уулзалт хийлээ.
Сумын 100 жилийн ойгоор цагдаагийн машин гардуулаад явснаас хойш 9 сарын дараа болсон энэхүү уулзалт халуун дулаан уур амьсгалтай, санал шүүмжлэлээр өрнүүн баялаг болов. Авсан амлалт, хүлээсэн үүргээ биелүүлж, захисан захиасыг тань санаж ажилланаа.


Сэтгүүлч Ц.Соёлмаа
