#Тойрог1 мин унших
Жаргалант сумын нутагт ой хээрийн түймрийг цурманд орууллаа

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
#Тойрог1 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Архангай аймгийн Жаргалант сумын нутагт ой хээрийн түймэр гарч нутгийн иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болсон хушин ой шатах аюултай тулгарч буйг сонсоод тус сумыг зорилоо.
Аз болоход сумын удирдлагууд болон онцгой штаб шуурхай арга хэмжээ авч 300 гаруй иргэдийн хүчээр түймрийг цурманд оруулж аюулаас сэргийлж чаджээ. Айл хүний амь нэг байдагчлан ойролцоох сумдаас ч уг ажилд оролцсон байна.

Баян хангайгаа авран хамгаалахаар хичээн ажиллаж буй тэднийгээ эргэж, гар утасны сүлжээгүй газар байсан тул холбоо барихад шаардлагатай сансрын хөдөлгөөнт starlink төхөөрөмж автомашинд нь суулган өгч, шатахуунд нь зориулан мөнгөн хандив өргөлөө. Тэр даруйд гэрлүүгээ videocall хийж эхнэр, хүүхдүүдтэйгээ ярьж буйг нь харах сайхан байв.

Суманд ирэхэд цаг орой болсон ч ахмадууд цугларчихсан халуун дотно яриа өрнүүллээ. Шинэ засгийн газрын томилгооноос эхлээд улс төр, ахуй амьжиргаа гээд олон сэдвээр ярилцаж үг сургаалийг нь сонсов. Ахмадууд маань эрүүл байж, урт наслах болтугай.
Жаргалант нутгийнхандаа сайн сайхныг хүсье, хичээж ажиллана аа.