Үйл явдал1 мин унших
Зам, тээврийн салбарын спортын олон төрөлт тэмцээнд амжилттай оролцлоо

Зам, тээврийн салбарын харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Спортын олон төрөлт тэмцээн-2026” амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн 44 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
Төмөр замын газар хариуцан зохион байгуулсан энэхүү тэмцээн 2026 оны 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 5-ны өдрүүдэд шатар, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, цахим спорт гэсэн 6 төрлөөр үргэлжилсэн.
Тэмцээний дүнгээр:
Гар бөмбөгийн төрөлд эмэгтэй баг хүрэл медаль;
Шатрын төрөлд эмэгтэй болон эрэгтэй багууд тус бүр хүрэл медаль хүртэж,
нийт багийн дүнгээр 4-р байрт шалгарч, амжилттай оролцлоо. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн баг тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.



Сэтгүүлч Б.Хонгорсайхан

