Онцлох мэдээ2 мин унших

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн орон сууцаар хангах квот 10 хувь болжээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн орон сууцаар хангах квот 10 хувь болжээ

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2026.04.07/-ийн хуралдаанаар “Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд”-ийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах  тогтоолын төслийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн орон сууцаар хангах квот 10 хувь болжээ

УИХ-ын гишүүн О.Саранчулуунаас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг орон сууцжуулах талаар Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайдад тавьсан асуулгын хариуг хэлэлцэв. Салбарын сайд Э.Бат-Амгалан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн конвенцын есдүгээр зүйлд заасны дагуу дэлхийн томоохон хотуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжтэй байдлын аргачлал, зөвлөмжийг хэрэгжүүлэх, харгалзах хүнгүй хотын хөдөлгөөнд оролцох, олон улсын стандартыг мөрдөхөд анхаарч ажиллаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн орон сууцаар хангах квот 10 хувь болжээ

Мөн “Төрийн орон сууцыг иргэдэд түрээслэх, өмчлөх, хөлслүүлэх журам” шинэчлэгдэн батлагдсан. Уг журмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн орон сууцаар хангахад олгодог байсан 5 хувийн квотыг 10 хувь болгож нэмэгдүүлсэн”  гэв.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

ХБИ-дэд орон сууцны нөхцөл, шаардлагынхаа талаар сонголт хийх боломжгүй, цаанаас хуваарилсан байшинд л амьдрахаас өөр аргагүй байна гэдгийг хэлж, төрийн орон сууцны өнөөгийн бодлого ХБИ-дийг тусгаарлаж байна тусгаарлаж байна гэлээ. Иймд зөвхөн орон сууц төдийгүй ногоон зээл, дахин төлөвлөлтийн төслүүдийг хүртээмжтэй болгож, тэдний оролцох боломжийг нээж өгөх учиртай гэсэн юм. Түүнчлэн санхүүгийн үйлчилгээг тэдэн рүү чиглүүлж, ипотекийн зээлийн эргэн төлөлтийг нь халамж, тэтгэврийн мөнгөтэй нь уялдуулдаг ч юм уу, тийм уян хатан, хүнд чиглэсэн бодлого хэрэгтэй байна гээд, үүнийг хуульд тусгаж, ХБИ-дийн тэгш оролцоог хангах улс төрийн амлалт өгөхийг уриалав.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2020
  4. 2017
  5. 2013
  6. 2012
  7. 2009