#Тойрог1 мин унших

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн ажлын албанаас Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэст ажиллалаа

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн ажлын албанаас Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэст ажиллалаа

Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн удирдлагын хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн ажлын албанаас тус байгууллагад ажиллаж, үйл ажиллагаатай нь газар дээр нь танилцлаа.

Ажлын явцад барилга байгууламжийн нөхцөл, төрийн албан хаагчдын ажиллах орчин, тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, удирдлага, ажилтнуудтай санал солилцов.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн ажлын албанаас Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэст ажиллалаа

Тус хэлтэс нь өнөөдрийг хүртэл өөрийн стандарт байргүй, төрийн өмчийн байранд түрээсээр үйл ажиллагаа явуулж байгаа нь 100 гаруй мянган иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд хүндрэл учруулж байгааг онцоллоо.

Иймд барилга байгууламж, орчин нөхцөл, иргэд ААН-д үйлчилдэг зөөврийн тоног төхөөрөмж, болон улсын бүртгэгч нарын тоног төхөөрөмжийг сайжруулах асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, холбогдох яам, агeнтлагад уламжлан үe шаттай улсын болон орон нутгийн төсөвт шаардлагатай хөрөнгө оруулалтыг тусгуулах чиглэлд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Орхон аймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2017
  2. 2016
  3. 2014