1 мин унших

Р.Батболд: УИХ-ын гишүүдийг ёс зүйтэй, хариуцлагатай байхыг иргэд сонгогчид шаардаж байгаа!

УИХ-ын чуулганы /2026.04.09/-ний өдрийн хуралдаанаар  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Р.Батболд:

Гишүүд ёс зүйтэй, хариуцлагатай байхыг иргэд сонгогчид шаардаж байгаа. Хариуцлага тооцож эхлэхийг ч өнөөдөр шаардаж байгаа нь үнэн. УИХ-ын тухай хуулийн 36.1 дээр УИХ-ын үйл ажиллагаа дэгтэй холбоотой хуулийн төслийг зөвхөн УИХ-ын гишүүн өргөн барина аа гээд заачихсан байдаг. Ерөнхийлөгчийн өргөн барьсан тангарагтай холбоотой агуулгын хэсэгт оруулж байгаа өөрчлөлт, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө татах энэ асуудал УИХ-ын үйл ажиллагаа болон дэгтэй холбоотой асуудал мөн үү, биш үү. Үүн дээр тодорхой хариулт өгнө үү?

Түүний асуултад ажлын хэсгээс хариулт өглөө.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008