Байр суурь2 мин унших
Л.Энхнасан: М.Нара гишүүний асуудлыг нэг хүний гомдолд үндэслэн Ёс зүйн хороогоор хэлэлцүүлэх нь буруу!

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.04.09/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энхнасан байр сууриа илэрхийллээ.
Авлига, хулгай зэрэг ноцтой зөрчилд хобогдсон гишүүдэд хариуцлага тооцохыг зүй ёсны шаардлага гэж үзэж байна. Үүнийг нийгэм ч хүлээж байгаа тул эргэлзэх зүйлгүй. Харин хуулийн төслийг хэлэлцэх явцад зарим заалт тодорхой бус, буруу хэрэглэгдэх эрсдэлтэй байгаа тул анхаарах шаардлагатай. Тиймээс дэмжихгүй.
1. Ёс зүйн ноцтой зөрчил гэх ойлголтыг хуульд тодорхой заагаагүй, нэг бүр тусгаагүй, субьектив, улмаар улс төрийн зорилгоор ашиглах эрсдэлтэй байна.
2. Ганц иргэний гомдолд тулгуурласан УИХ-ын гишүүний асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлэх зохицуулалт орж байна. Энэ бол гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлын баталгаанд сөргөөр нөлөөлж байна. Нара гишүүний асуудлыг нэг хүний гомдолд үндэслэн Ёс зүйн хороогоор хэлэлцэж болохгүй.
3. Уг хуулийн төсөл Үндсэн хуулийн суурь зарчимтай бүрэн нийцэж байгаа эсэхийг нягтлах шаардлагатай. Эрх зүйн тодорхой байдал, зөрчилгүй зохицуулалт нь хууль тогтоомжийг үндсэн шаардлага байдаг. 9.1.6-д жагсаалтаар сонгогдсон гишүүдээ нам, эвслийн байгууллагын саналын үндсэн дээр ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэн эргүүлэн татах боломж олгож байна гэж харж байна. Энэ нь төрийн эрх мэдэл ард түмний мэдэлд байгаа гэсэн ҮХ-ийн 3.1 заалтыг зөрчиж байна гэж харж байна.