Байр суурь2 мин унших
С.Зулпхар: Хууль тогтоох эрх мэдэл дан ганц УИХ-д бий
УИХ-ын чуулганы /2026.04.09/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Зулпхар байр сууриа илэрхийллээ.
Энэ хууль нь эрх бүхий субьектээс санаачилсан хууль. Үүний цаана нийгмийн хэрэгцээ шаардлага байна. Улс төрийн шаардлага ч бий гэдэг тайлбаруудыг хийж байна. Нийгмийн тодорхой харилцааг зохицуулж болохоо байчихвал бид хуулийг шинээр санаачилж оруулж ирж болдог.
Хууль тогтоох эрх мэдэл дан ганц УИХ-д бий. Иймд хуулийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх нь парламентын эрх мэдэл, илүү боловсронгуй болгож боловсруулах эрх нь бидэнд бий. Нөгөөтэйгүүр Засгийн болон төрийн эрх мэдэл ард түмнээс эхтэй. Иймд ард түмэн энэ шаардлага, санаачилгаа тодорхой институцээр дамжуулан илэрхийлж буй бол тэр хүрээнд нь УИХ хэлэлцүүлээд явах боломж бий.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


