Онцлох мэдээ1 мин унших

О.Батнайрамдал: Оюутолгойн 120 дугаар тогтоолын хэрэгжилтийг шахаж, шаардаж үр дүн гаргуулах ёстой!

О.Батнайрамдал: Оюутолгойн 120 дугаар тогтоолын хэрэгжилтийг шахаж, шаардаж үр дүн гаргуулах ёстой!

Оюутолгойн 120 дугаар тогтоолын хэрэгжилтийг Засгийн газраас улирал тутамд ард түмэндээ нээлттэй танилцуулах үүрэгтэй.

Сонсгол амжилттай 3 хоног явсан. Урьд өмнө явсан сонсголуудаас түүхэн хэмжээний өндөр ирцтэй сонсгол болсон.  Хамгийн олон өндөр албан тушаалтныг дуудсан боловч хамгийн өндөр ирцтэй сонсгол болсон.Өндөр албан тушаалтнууд бүгдээрээ 70 хувийн ирцтэй хүрэлцэн ирсэнд миний хувьд хүндэтгэлтэй  хандаж байгаа. УИХ-ын гишүүд 81,2%-аар дэмжиж, өнгөрсөн парламентын хаврын чуулганы хамгийн сүүлийн 7 хоногтоо амжиж УИХ-ын 120 дугаар түүхэн тогтоол батлагдсан. Одоо Засгийн газар ажил хэрэг болгож хэлэлцээр ид явагдаж байна. Та бүхэн сая харлаа үүнийг бид биелүүлэх үүрэгтэй, энэ бол хууль. Үүнийг бид нар заавал үр дүн гаргаж авах ёстой. Хаяж болохгүй, үр дүн гартал нь бид нар зууралдаж явах ёстой. Яагаад гэвэл  Монгол Улсын эрх ашиг үргэлж 1 дүгээрт тавигдах учиртай.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

ОюутолгойХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2012
  3. 2010
  4. 2009