Үйл явдал1 мин унших
Х.Нямбаатар: Том оврын машинуудад зориулсан зогсоолууд байгуулна

Өнөөдөр /2026.04.13/ Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хотын төв, зах гэлтгүй авто зогсоолын асуудал бэрхшээлтэй байгаа. Нэгдүгээр хорооллын ар, 32-ын тойрог зэрэг байршилд том зогсоолууд шийдсэн. Гэтэл зарим жолооч нар ногоон байгууламж барих гэж чөлөөлсөн талбайд хүртэл том оврын машинаа тавьж байна. Том оврын машины тухайд бизнесийн болоод амьдрал ахуйгаа залгуулах хэрэгсэл байдаг.
Тиймээс том оврын машинуудад зориулсан зогсоолуудыг байгуулна. Машинаа тавьчхаад ажил төрлөө амжуулаад гараад явдаг байдлаар шийднэ. Харин эвдэрч муудсан бродюр солих тухайд хүмүүс шүүмж хэлэхээр манайхан шүүмжээс айгаад ажлаа хийхээ больчих юм. Эвдэрч муудсаныг нь солиод шинэчлээд л явна” гэв.
